Манай баг
Бидний тухай
“Сераф” фенсаб нь анимэтэй холбоотой хосолсон ажлуудыг хийдэг ашгийн бус, сонирхлын бүлгэм ба эхэн үедээ зөвхөн "Төгсгөлийн сераф" гэх анимэ болон түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэдэг фэйсбүүкийн хуудас байсан ба 2015.03.24-нд Ашюра энэ хуудсыг нээсний дараачаар Шиноа, Юйчироо, Микаэла орж ирэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнээр, 10-р сард эл анимэны 2-р бүлгийг орчуулсан нь амжилттай болж, үзэгчдээс фенсаб баг болооч хэмээн хүсэлт ирсэн тул 2016.01.01-нд “Сераф” нэр доор 6 гишүүнтэй баг болсон билээ.
Бидний онцлог гэвээс, бүх анимэгээ япон хэлнээс үнэн зөв орчуулахыг эрмэлздэг тул орчуулгын чанарыг 65-98% хүртэл барьдаг агаад анимэ болгоныг редакторлаж /Англиас орчуулсан орчуулгыг япон хэлнээс нь сонсон, утга зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн болон зөв бичихийн алдаагүй болгон гаргах/, гишүүддээ үүрэг, дүрэм, анхаарах зүйлсийг зөвлөмжтэй нь хамт хавсарган гарын авлага гаргаж, түүн дээрээ тулгуурлан анимэгээ орчуулж байна.
Жич: Зарим гишүүд англи хэлнээс орчуулдаг тул БИЕ ДААСАН төслүүдийг нь хяналтгүй
гаргадаг ба энэ тохиолдолд их төлөв зөв бичих дээр нь л анхааран гаргана.